Сонголтондоо баясч, сонирхолдоо хөтлөгдөөд солгой толгойтой хүн шиг олны урсгалыг зүсч солиотой бодлоороо хоног хугацааг туулж сохор юм шиг өөрөө өөртөө л итгэнэ.
1/16/2011
тэр
би зүүдээ тэмдэглэдэг болсон. эргэн санахын тулд. өөрөө өөрийгөө тэндээс дүгнэхийн тулд. өчигдөр хэн нэгнийг санаж дотроо ухсан. хэн ч олдоогүй. зүүд минь олон зүйлийг өгүүлдэг. тэр хүн миний дотор ороод гарсаныг надад хэлсэн. уулздаггүй ч санаа зовдогийг надад ойлгуулсан. бас гүнээс гүнд бөөрөнхий нэгэн зүйл байгааг мэдрүүлсэн. дохиог илгээдэг. болгоомжтой бай гэж. зүүдэнд ирдэг тэр л бүх зүйлийг жинхэнээр мэдэрдэг. зүүдэндээ би хайртай.
Subscribe to:
Post Comments (Atom)
derniihee door temdegleliin devteree hiij untah boljdee
ReplyDeleteuguee ogloo bosood devter nom tavidag umruugaa guidiin :P tgeel uzgee avaal gyals bichdiin
ReplyDelete