5/16/2011

Converse all star-ийн түүх

Converse All Star гутлын үйлдвэрийг Marquis M.Converse үүсгэн байгуулсан бөгөөд тэрээр 1861 оны 10 дугаар сарын 23нд Peter Mills болон Sarah Speare нарын хүү болон мэндэлжээ. Marquis нь Alice Houghton Sargent гэх бүсгүйтэй 1884 оны 10 дугаар сарын 23нд Lebanon хотод гэрлэсэн ба хос хоёр 3 хүүхэдтэй болжээ. Охин Frieda Converse нь 1888 онд, хүү Harold Marquis Converse нь 1890 онд, John Kendrick Converse 1898 онд төржээ.

Marquis M. Converse гутлын үйлдвэрээ 1908 онд АНУ-ын Массачусэттс мужид байгуулсан ба тус үйлдвэр нь бүх насныханд зориулсан гутал үйлдвэрлэдэг байжээ. Converse all star үйлдвэр нь 1910 онд өдөрт ойролцоогоор 4000 хос гутал үйлдвэрлэдэг болсон бөгөөд 1912 онд үйлдвэрлэлээ өргөжүүлж теннисний гутал үйлдвэрлэж, энэ нь 1915-1918 онуудад өмнөхөөсөө 2 дахин их борлогджээ.

1917 онд Америкийн сагсан бөмбөгчдөд зориулсан дэлхийн анхны гутлыг гаргасанаараа тус компанийн хувьд хувьсгал болжээ. 1918 оноос сагсчин Chuck Taylor Converse гутлыг тоглолтондоо өмсдөг байсан ба удалгүй 1921 онд Converse All Star компанитай хамтран ажиллах гэрээ хийснээр тус компанийн бүтээгдэхүүнийг АНУ даяар суртчилдаг болсон байна. Үүнээс хойш хоёр жилийн дараа буюу 1923 онд Chuck Taylor-ийн гарын үсгийг компанийн логон дээр байршуулжээ.

Мөн түүнчлэн энэ ондоо Америкийн баг сагсан бөмбөгийн тэмцээнд оролцохдоо өмсөх гутлыг үйлдвэрлэсэн, энэ гутал нь бусад гуталнаас халтирах нь бага байсан бөгөөд Америкчууд 2588 удаа хожиж, 539-хөн удаа хожигджээ.1936 онд сагсан бөмбөг нь Олимпийн албан ёсны спортын нэг болж анх удаа тоглогдсон байна. Энэ үед Америкийн багийн бүх гишүүд тус компанийн резинэн гутлыг өмсөж байсан бөгөөд Канадыг 19:8-аар хожиж алтан медаль авч байжээ.

1940-өөд онд дэлхийн 2 дугаар дайн дэгдээд байлаа. Уг дайнд АНУ 1941 оны 12 дугаар сараас оролцож эхэлсэн. Тэр жилдээ Converse үйлдвэр нь бүтээгдэхүүнээ өөрчилж Америкийн цэргийн хүчинд зориулж А6 гэх цэргийн гутлыг үйлдвэрлэж эхэлсэн байна. Энэ бүтээгдэхүүн нь маш сайн чанарын гутал байсан учир АНУ-ын цэргийн армиас өндөр үнэлгээ авчээ.

Converse үйлдвэр 1966 онд бүтээгдэхүүндээ 7 шинэ өнгө нэмсэн. Энэ үеэс эхлэн сагсан бөмбөгийн багийнхан өөр өөр өнгөтэй гутлыг өмсдөг болсон байна.
1970-аад оноос Nike, Adidas, Reebok, Puma зэрэг шинэ өрсөлдөгчид хүч түрэн орж ирсэнээр тус компанийн монополчлол дарагдаж эхэлжээ. Удалгүй Converse нь NBA-н хувьд үндсэн гутал байхаа больсон төдийгүй 2001 оны 1 дүгээр сарын 22нд дампуурлаа зарласан байна. Энэ ондоо АНУ-д үлдсэн байсан хамгийн сүүлчийн үйлдвэр нь хаагджээ.

2003 оны 7 дугаар сарын 9 нд Nike компани нь Converse All Star компанийг 305 сая доллараар худалдан авч Converse All Star компани нь Nike-н охин компани болсон байна. Худалдан авсаныхаа дараа Nike компани шинэ бодлого баримтлан хэрэглэгчдэд зориулан веб хуудсандаа өөрийн хүссэн загварыг зохион захиалдаг хэсэгтэй болж, мөн цоо шинэ загваруудыг гаргасаар байлаа.

2006 оны 3 дугаар сард Converse All Star компаниас Chuck Taylor-н намтар номыг Indiana их сургуулийн хэвлэлийн газарт “The true story of the man behind the most famous athletic shoe in history” нэртэйгээр хэвлүүлэн гаргажээ.
Мөн Converse All Star компаниас 1hund(red) нэртэй цуглуулга загварыг дэлхийн өнцөг булан бүрээс зуун загвар зохион бүтээгч, зураач нарыг урин өөр өөр загваруудыг зохион бүтээж үүнээс олсон ашгийн 15%-ийг ДОХ/ХДХВ-ийн эсрэг санд хандивлажээ. Сонирхуулахад Гиннесийн номонд хамгийн олон converse гуталтайгаараа дээд амжилт тогтоосон Joshua Muller гэгч залууд 560 хос converse гутал байдаг юм байна шүүүүүүүүүүүүүү.

5 comments:

  1. бүүр цаанаасаа нэг converse-ийн фэн юмаа, энэ хүүхэд чинь :)

    нээрээ би саяхан шинэ converse-tei bolson lady all star

    ReplyDelete
  2. hehe, bi harin eniiger iltgel mayagiin um tavij bsiin :)) harin sayahan gural avah geed eejid converse nees oor meddeggu gj zagnuuulsiishd :))

    yamar goyiin evteihen amar goy shu :) nada odohondoo ket avah erh bhku :))

    ReplyDelete
  3. neeh olon odor medeelel haij baij hiisiiin

    ReplyDelete
  4. bi lav eejid helkugeer ooroo yavaad ketee avtsoon :p eej bas ketnees uur yum mdku naad buuruu bodooch gee l zagnaadeesn heheh

    ReplyDelete