7/10/2011

ийг

маргаашийг өөрчилсөн өчигдөрийн шийдвэр,
өчигдөрийг өвтгөсөн өнөөдрийн харц, хайр,
өвдөлт бүгдийг өөрчилж байна
өнгөрсөнд үлдсэн хайрыг
нүдийг, үгийг, биеийг, сэтгэлийг,
мэдрэмжийг, таны болоод тэрний хайрыг,
бас тэвчээрийг, хэдэн сар жилээр гардаггүй байсан нулимсыг,
байшинг, зуршилыг, инээмсэглэлийг, үнсэлтийг.
хайрлаж, эрхлүүлж үнсдэг байсан бол сүүлчийн удаа гэсэн шиг
удаанаар санаа алдангуй үнсэнэ.
өвдөлт бүгдийг өөрчилсөн
5жилийн өмнөх юм юмгүй ч жаргалтай амьдралыг,
хэлдэггүй ч жинхэнэ хайрыг,
хүлээх хүлээлтийг, хандах хандлагыг.
юу ч болоогүй юм шиг чимээгүй үргэлжлэх
юунд хүрэх нь мэдэгдэхгүй
новшийн амьдрал.

No comments:

Post a Comment