4/26/2012

өвчин

өөө яах ёстой юм бээээ? хэцүү байхад нь битгий ийм тэнэг бай л даа duya. зовоохгүйг хүсч л байгаа юм бол жаахан хариуцлагатай бай л даа. хэн ч чиний төлөө санаа хэзээ ч тавихгүй гэдгийг мэдсээр байж. би эмнэлэгт хэвтмээргүй байнаааа. яах ёстой юм бэээээээ. энэ асуудлын талаар хэнд ч хэлж чадахгүй ч хэцүү л байна шд бас. ямар эргүү болохоороо тийм юм хийчихвэээээ. би зүгээр л маш их айжийн. өнөөдрийн тэнэгтэлтээс болоод бүр их айжийн. яанаааа маргааш яаж эмчтэйгээ уулзанааааа. яах ёстойм бэээээээ.
1. тараад шууд харих
2. байнга буцалсан ус уух
3. эмээ таслалгүй уух
4. тэнэж болохгүй гэсэн
5. эрт унтах ёстой гэсэн
6. бага .....х, учир нь үр дагаврыг нь чи мэдэж байгаа шдээээ, илүү их л өвдөнө
өөр хийх зүйлс айснаас болоод орж ирэхгүй байна.

4/19/2012

өдөр

Ийм үед барьцгүй болдог юм шиг,. гарах хаалга, хаах үүд олдохгүй, юу ч мэдрэгдэхгүй, зогсоо байдалд уначихлаа. дахиад л зовоох нь дээ. яах ёстой юм бээ. хаашаа ч хамаагүй нуугдчих юмсан. зовоохгүй л байвал бусад нь ч яамай байнаа. хэн ч чиний төлөө биш ээ! хэнээс юуг ч битгий хүлээээ duya минь,. юм л бол зугтана, нуугдана. яасан амин хувиа бодсон юм бээ. өнөөдөр "мэдсэн" анхны өдөр. илүү ихээр зовоож эхэлсэн өдөр.

4/06/2012

зааа мэдкүээээ

яг бичнэ гэж бодож байтал ирээд л бичих гэхээр юу ч гарахгүй юм даа. сүүлийн үед өөрөөсөө хэдэн зүйлийг олов. тэрнээсээ их залхаж байна. давхцаад хавар болохоор дандаа гутардийм блээ. юунаас болдог нь ойлгомжтой л дөө. /хайр майр лав биш л дээ бас / цэг. юм бүхнийг аргалдаг, ингээд л өнгөрөөчихдөг муухай зан аль багаас л байсан бгаа юм л даа. гэрийн иймэрхүү байдал ч нөлөөлсөн биз дээ. бас миний залхуу зан бүүр ч их нөлөөлөө биз. хачин шүү. дотроо зөрчилдсөөр байгаад бүүр залхсандаа тоохоо ч байчихсан байхийм. нэг хэвийн хөгийн байдалтай хайртай юм уу хаашаан. өөрчлөгдөх хүсэлгүй. аа бас дэлгүүр хэсэх үнэн дүргүй учир нь хувцасны ямар ч мэдрэмжгүй.зааааааа мэдэхгүй ээ бичих гэсэн юу ч алга

3/25/2012

-байна уу? байна уу? за
- зүрх хатгав

10/22/2011

өөдрөг өдрүүд үргэлжилсээр ...

7/10/2011

ийг

маргаашийг өөрчилсөн өчигдөрийн шийдвэр,
өчигдөрийг өвтгөсөн өнөөдрийн харц, хайр,
өвдөлт бүгдийг өөрчилж байна
өнгөрсөнд үлдсэн хайрыг
нүдийг, үгийг, биеийг, сэтгэлийг,
мэдрэмжийг, таны болоод тэрний хайрыг,
бас тэвчээрийг, хэдэн сар жилээр гардаггүй байсан нулимсыг,
байшинг, зуршилыг, инээмсэглэлийг, үнсэлтийг.
хайрлаж, эрхлүүлж үнсдэг байсан бол сүүлчийн удаа гэсэн шиг
удаанаар санаа алдангуй үнсэнэ.
өвдөлт бүгдийг өөрчилсөн
5жилийн өмнөх юм юмгүй ч жаргалтай амьдралыг,
хэлдэггүй ч жинхэнэ хайрыг,
хүлээх хүлээлтийг, хандах хандлагыг.
юу ч болоогүй юм шиг чимээгүй үргэлжлэх
юунд хүрэх нь мэдэгдэхгүй
новшийн амьдрал.

5/16/2011

Converse all star-ийн түүх

Converse All Star гутлын үйлдвэрийг Marquis M.Converse үүсгэн байгуулсан бөгөөд тэрээр 1861 оны 10 дугаар сарын 23нд Peter Mills болон Sarah Speare нарын хүү болон мэндэлжээ. Marquis нь Alice Houghton Sargent гэх бүсгүйтэй 1884 оны 10 дугаар сарын 23нд Lebanon хотод гэрлэсэн ба хос хоёр 3 хүүхэдтэй болжээ. Охин Frieda Converse нь 1888 онд, хүү Harold Marquis Converse нь 1890 онд, John Kendrick Converse 1898 онд төржээ.

Marquis M. Converse гутлын үйлдвэрээ 1908 онд АНУ-ын Массачусэттс мужид байгуулсан ба тус үйлдвэр нь бүх насныханд зориулсан гутал үйлдвэрлэдэг байжээ. Converse all star үйлдвэр нь 1910 онд өдөрт ойролцоогоор 4000 хос гутал үйлдвэрлэдэг болсон бөгөөд 1912 онд үйлдвэрлэлээ өргөжүүлж теннисний гутал үйлдвэрлэж, энэ нь 1915-1918 онуудад өмнөхөөсөө 2 дахин их борлогджээ.

1917 онд Америкийн сагсан бөмбөгчдөд зориулсан дэлхийн анхны гутлыг гаргасанаараа тус компанийн хувьд хувьсгал болжээ. 1918 оноос сагсчин Chuck Taylor Converse гутлыг тоглолтондоо өмсдөг байсан ба удалгүй 1921 онд Converse All Star компанитай хамтран ажиллах гэрээ хийснээр тус компанийн бүтээгдэхүүнийг АНУ даяар суртчилдаг болсон байна. Үүнээс хойш хоёр жилийн дараа буюу 1923 онд Chuck Taylor-ийн гарын үсгийг компанийн логон дээр байршуулжээ.

Мөн түүнчлэн энэ ондоо Америкийн баг сагсан бөмбөгийн тэмцээнд оролцохдоо өмсөх гутлыг үйлдвэрлэсэн, энэ гутал нь бусад гуталнаас халтирах нь бага байсан бөгөөд Америкчууд 2588 удаа хожиж, 539-хөн удаа хожигджээ.1936 онд сагсан бөмбөг нь Олимпийн албан ёсны спортын нэг болж анх удаа тоглогдсон байна. Энэ үед Америкийн багийн бүх гишүүд тус компанийн резинэн гутлыг өмсөж байсан бөгөөд Канадыг 19:8-аар хожиж алтан медаль авч байжээ.

1940-өөд онд дэлхийн 2 дугаар дайн дэгдээд байлаа. Уг дайнд АНУ 1941 оны 12 дугаар сараас оролцож эхэлсэн. Тэр жилдээ Converse үйлдвэр нь бүтээгдэхүүнээ өөрчилж Америкийн цэргийн хүчинд зориулж А6 гэх цэргийн гутлыг үйлдвэрлэж эхэлсэн байна. Энэ бүтээгдэхүүн нь маш сайн чанарын гутал байсан учир АНУ-ын цэргийн армиас өндөр үнэлгээ авчээ.

Converse үйлдвэр 1966 онд бүтээгдэхүүндээ 7 шинэ өнгө нэмсэн. Энэ үеэс эхлэн сагсан бөмбөгийн багийнхан өөр өөр өнгөтэй гутлыг өмсдөг болсон байна.
1970-аад оноос Nike, Adidas, Reebok, Puma зэрэг шинэ өрсөлдөгчид хүч түрэн орж ирсэнээр тус компанийн монополчлол дарагдаж эхэлжээ. Удалгүй Converse нь NBA-н хувьд үндсэн гутал байхаа больсон төдийгүй 2001 оны 1 дүгээр сарын 22нд дампуурлаа зарласан байна. Энэ ондоо АНУ-д үлдсэн байсан хамгийн сүүлчийн үйлдвэр нь хаагджээ.

2003 оны 7 дугаар сарын 9 нд Nike компани нь Converse All Star компанийг 305 сая доллараар худалдан авч Converse All Star компани нь Nike-н охин компани болсон байна. Худалдан авсаныхаа дараа Nike компани шинэ бодлого баримтлан хэрэглэгчдэд зориулан веб хуудсандаа өөрийн хүссэн загварыг зохион захиалдаг хэсэгтэй болж, мөн цоо шинэ загваруудыг гаргасаар байлаа.

2006 оны 3 дугаар сард Converse All Star компаниас Chuck Taylor-н намтар номыг Indiana их сургуулийн хэвлэлийн газарт “The true story of the man behind the most famous athletic shoe in history” нэртэйгээр хэвлүүлэн гаргажээ.
Мөн Converse All Star компаниас 1hund(red) нэртэй цуглуулга загварыг дэлхийн өнцөг булан бүрээс зуун загвар зохион бүтээгч, зураач нарыг урин өөр өөр загваруудыг зохион бүтээж үүнээс олсон ашгийн 15%-ийг ДОХ/ХДХВ-ийн эсрэг санд хандивлажээ. Сонирхуулахад Гиннесийн номонд хамгийн олон converse гуталтайгаараа дээд амжилт тогтоосон Joshua Muller гэгч залууд 560 хос converse гутал байдаг юм байна шүүүүүүүүүүүүүү.